Хонин сүрэгт хувьсын ангилалт хийж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-13 13:46:05
Дундговь/МОНЦАМЭ/ Улсын төсвийн хөрөнгөөр аймгийн ХХАА-н газар хонин сүрэгт хувьсын ангилалт хийж байна. Сайнцагаан,Адаацаг, Эрдэнэдалай, Говь- Угтаал сумын цөм сүрэгтэй малчин өрхүүдийг сонгож нийт 8000 хээлтэгч, хээлтүүлэгчид нэг бүрчлэн амьдын жин, ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлж, ангилах ажээ.
Хувьсын ангилалт хийснээр хонин сүргээ чанаржуулан өсгөх боломж малчдад бүрдэх юм байна.Өөрөөр хэлбэл хонин сүргийг шилмэл болон нэг, хоёрдугаар зэрэгт ангилах бөгөөд малчид шилмэл болон нэгдүгээр зэргийн ангилалд багтсан сүргээ өсгөж, харин хоёрдугаар ангилалын сүргээ хэрэгцээндээ зориулах болон эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар ашиглана.
Хувьсын ангилалтыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн бөгөөд улсын төсвийн 18 сая төгрөгийн хөрөнгөөр Хулд, Сайнцагаан сумын 12 мянган хонийг ангилж байжээ.
 
Т. Отгонтуяа  
Связанные новости