Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн орчинг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр БОАЖЯ, МХЕГ хамтран ажиллах болж, өчигдөр буюу энэ сарын 13-нд Санамж бичиг байгуулав.
Санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар гарын үсэг зурлаа.
Үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалт байна хэмээн заасан. Гэвч байгаль орчны хамгаалалт, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын уялдаа холбоо төдийлөн хөнгөлтгүй байгааг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Санамж бичигт гарын үсэг зурах үедээ онцлов.
Санамж бичгийн хүрээнд талууд иргэдийг соён гэгээрүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх, жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, ажлаа дүнэх чиглэлд хамтран ажиллах юм.
Мөн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нарт Байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулав.

Ч.Ариунболд