Нийслэлийн хэмжээнд 29 мянган иргэн В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 29 мянга гаруй иргэнийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.
Энэ сарын 15-наас эхлэн нийслэлийн 142 өрхийн Эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээнд иргэд идэвхтэй хамарч байна.
Мөн нийслэлийн 16 аж ахуйн нэгж, албан газрын 1182 ажилчин, албан хаагчид хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамарчээ. УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ЦССҮТ, СЭМҮТ, Гранд мед, Сонгдо, Интермэд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгчээ.
Мөн энэхүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг есөн дүүрэгт зохион байгуулав.
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамарсан байх шаардлагатай юм.

Ж.Болор