Алдартай жүдоч Нэйл Адамс Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-29 08:40:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн жүдо бөхийн амьд домог олимпийн наадмын хошой мөнгөн медальт, дэлхийн аварга Нэйл Адриэн Адамс Монголын жүдогийн багш нарт номын дуу сонсгохоор манай оронд ирнэ. 
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/-ны эксперт багшаар ажиллаж байгаа Нэйл Адамс Монголын багш, дасгалжуулагчдад долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт зохион байгуулна. 

Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Европын таван удаагийн аварга болж байсан алдартай жүдоч билээ. 



Жүдогийн танхимд болох уг нээлттэй сургалтанд жүдо бөхийн хөдөө орон нутгийн багш дасгалжуулагч, шүүгч нарыг өргөнөөр хамрагдахыг МЖБХ-ноос урьж байгаа юм. Нэйл Адамс 2017 оноос жүдо бөхөд хэрэгжиж байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан IJF-гийн эксперт багшаар ажиллаж байгаа юм.
Д.Өлзий
Связанные новости