Тарвасны хадгалалт хэрэглээгээр зөвлөмж гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадад тарваснаас дамжин халдварлах өвчин гарсантай холбогдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас иргэдэд сэрэмжлүүлж бичсэн нийтлэлийн мөрөөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тарвасны хадгалалт хэрэглээний талаар зөвлөмж гаргажээ.
Зөвлөмжид дурдсанаар зүсээгүй тарвасыг цельсийн 10-15 хэмд 90 хувийн харьцангуй чийглэгтэй харанхуй нөхцөлд гурван долоо хоног хадгалах бөгөөд хэрвээ зөөлөрсөн бол тарвасанд этилийн хий хуримтлагдах аюултай юм байна.
Харин зүссэн тарвасыг гурав хоногоос илүү хугацаанд хадгалах хэрэггүй аж.

Ж.Болор