Эрүүл мэндийн байгууллагууд цахим санд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:21:14

Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд “Цахим  эрүүл мэнд” хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийг БНХАУ-аас санхүүжүүлж тоног, төхөөрөмжөөр хангана гэж Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан мэдээллээ.

Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд цахим санд холбогдсноор өвчтөний болон цаг үеийн мэдээллийг шуурхай дамжуулах боломж бүрдэх ажээ. Иймд хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэжилтнүүд Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Үүний дараа БНХАУ санхүүжилтээ хийх юм.

Орхон аймагт сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 1.5 хувь нь дээрх шалтгааны улмаас зөвлөгөө, мэдээлэл авчээ. Иймд томуугаас хамгаалах вакцинд сайн дураараа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагуудаас уриалж байна.

Дашрамд дурдахад, БОЭТ эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчнийг илрүүлэх 5D эхо аппараттай болжээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости