Увс аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2017-08-07 11:22:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэх газар энэ сарын 6 буюу өчигдөр 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 
Газар хөдлөлт 13.27 цагийн орчимд болсон бөгөөд Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т
/Ө.49048/00//, У.92003/00// солбилцолд болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй талаар Тариалан сумын ЗДТГ-аас мэдэгджээ. 
Н.Туяа

Связанные новости