Найман цагт 1000 тоолуур хэмжих лаборатори ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд усны хэмжилтийг ухаалаг болгох иж бүрэн теле удирдлага, хэмжилт баталгаажуулалтын лаборатори шинээр нээгдлээ.
Шинэ технологийг “Дэд бүтэц инженеринг” ХХК ОХУ-ын Нижний Новгород хотын П.И.Пландины нэрэмжит Тоног төхөөрөмж угсралтын үйлдвэртэй хамтран нэвтрүүлж байгаа юм.
Усны хэрэглээг ухаалгаар хэмжигч тоолуурын удирдлага, засвар үйлчилгээний нэгдсэн төв нь орон сууцны усны хэрэглээг тоолууржуулах ажил шуурхай болох юм байна. Тодруулбал тус лаборатори 8 цагт 1000 тоолуур хэмжих хүчин чадалтай аж.
“Манай компани байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд инженер технологийн салбарт тодорхой ахиц дэвшил гарсан. Үүний нэг нь өнөөдрийн нэвтрүүлж буй усны тоолуурыг ухаалаг системд шийлжүүлэх технологи юм. Улаанбаатар хотод усны тоолуур хэмжих лаборатори дутмаг. Манай шинэ лабораторийн хүчин чадал богино хугацаанд олон тоолуур хэмжих боломжтой.
Тиймээс цаашдаа цахилгаан, эрчим хүчний салбарт хүний оролцоо бага ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн “Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн захирал А.Насанбат хэллээ.

Л.Нандиа