Эрчим хүчний 32 мянган тонн нүүрс арилжлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-02 17:01:23

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан эрчим хүчний 5 багц буюу 32 мянган тонн нүүрс 46.20 ам.доллароор амжилттай арилжлаа.


Арилжаанд хоёр оролцогч оролцсон бөгөөд эрчим хүчний 32 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулсан байна. 


Тус компани энэ оны эхний хагас жилд 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн орлого олжээ. Үүнээс 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэхэд хувь нэмэр оруулсан. Мөн оны эхний хагас жилд 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.



“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар биржээр, хил нөхцөлөөр худалдаалж байгаа юм

Связанные новости