Хятад улс Монголоос нүүрс импортлох нь эрс нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-23 16:56:01
БЭЭЖИН. /Reuters/. Хятад улс энэ оны долдугаар сард Монгол Улсаас өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар илүү буюу 2.26 сая тн нүүрс импортолсон болох нь БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр гаргасан тайлан мэдээнээс харагдаж байна.

Энэ нь цөмийн болон пуужингийн туршилт хийж байгаатай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан Умард Солонгосоос нүүрс импортлохыг хориглох тухай тогтоолыг Бээжин тууштай дагаж мөрдөн тус улсаас нүүрс импортлохоо 2017 оны хоёрдугаар сараас эхлэн бүр мөсөн зогсоосонтой холбоотой ажээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээнд дурдсанаар, тус улс гол нийлүүлэгч болох Австралиас өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувиар их буюу 7.47 сая тн нүүрс импортолжээ.

Харин Индонезоос өнгөрсөн сард өмнөх оны мөн сарынхаас бараг 9 хувиар бага буюу 3.03 сая тн, Оросоос 1.7 хувиар бага буюу 1.64 сая тн нүүрс тус тус импортолсон байна.

http://www.kitco.com/news/2017-08-23/China-coal-imports-from-Mongolia-jump-in-July.html
Г.Доржханд
Связанные новости