Б.Хонгорзул Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-09 12:08:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Грекийн нийслэл Афин хотноо болж буй Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн талаар Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд тэрбээр Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан байна. Харин шигшээ барилдаанд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийж, Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр тус тус ялж, Олимпийн өлгий нутгаас хүрэл медаль хүртлээ. Энэ жинд одоогоос зургаан жилийн өмнө Унгарын Сомбатхейд болсон тэмцээнээс ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэж байв.

Б.Хонгорзул нь “Бангкок-2017” өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий 2015-2017 оны аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын VI наадам, “Асашёорюү кап”, “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын аварга юм.

Ч.Ариунболд
Связанные новости