Дугуйчин Б.Тэгшбаяр Норвегид болох ДАШТ-д хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-11 06:56:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвеги улсын Берген хотноо есдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд болох дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д болно.

Монгол Улсаас
ОУХМ Б.Тэгшбаяр хурд, хүчээ сорин оролцоно. Дугуйн спортын дэлхийн залуучуудын аварга Б.Тэгшбаяр багшийн хамт оролцох бөгөөд тус тэмцээний засмал замын болон ганцаарчилсан, бөөн гараатай төрөлд уралдах юм. ОУХМ Б.Тэгшбаярын хувьд 2016 онд Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Д.Өлзий

Связанные новости