Цэцэрлэг сумын нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-14 22:12:36
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн “Устын ам” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 35 километрт энэ сарын 13-нд гарсан ой хээрийн түймрийг 2 хоногийн дараа цурманд оруулжээ.

Тус газар Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 70 иргэн, нийт 81 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр 12 га орчим газар түймэрт өртжээ. Түймрийг бүрэн унтраахаар Цэцэрлэг сумын удирдлагууд, орон нутгийн иргэд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 27-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч О.Бямбадоржоор ахлуулсан 11 албан хаагч ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Связанные новости