Азийн танхимын болон тулааны спортын V наадмаас 5 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-18 15:44:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркменистаны нийслэл Ашгабат хотноо есдүгээр сарын 17-27-нд болж байгаа Азийн танхимын болон тулааны спортын V наадамд оролцож буй Монголын баг тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртээд байна.

Манай баг тамирчид сагсан бөмбөг, бүст бөх, биллиард, бүжгийн спорт, жюү жицү, кикбокс, кураш, мутай, самбо, хүндийг өргөлт зэрэг 12 төрөлд өрсөлдөж байгаа юм.



Манай тамирчдын медалийн салхийг хагалж О.Мөнхцэцэг Туркменистан үндэсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол Г.Сарангоо эмэгтэйчүүдийн энэ жинд мөнгөн медаль хүртсэн юм.

Харин эрчүүдийн +100 кг-д Г.Пүрэвбаатар хүрэл, О.Лхагвахүү эмэгтэйчүүдийн 58 кг-д хүрэл медаль тус тус хүртээд байна.

Д.Өлзий
Связанные новости