Таван дүүрэгт гэмт хэрэг буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 11:27:22

УБХЦГ-аас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд, тэр дундаа таван дүүрэгт гэмт хэрэг буурсан таатай мэдээ гарчээ.

Харин Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.  Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай таван дүүрэгт гэмт хэрэг буурчээ.

Сонгинохайрхан дүүрэг 14 хоногт захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг дөрвөн үе шаттай зохион байгуулжээ.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости