Төв Азийн хэмжээнд тулгарч буй усны асуудлаар туршлагаа солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-09-26 12:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Блу скай” цамхагт “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” олон улсын бага хурал эхэлж байна.

Германы Боловсрол, судалгааны яамны санхүүжилттэйгээр 2005 оноос хэрэгжиж буй “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент-загвар загвар бүс нутаг МоМо” эрдэм шинжилгээ, судалгааны төслийн өргөн цар хүрээтэй, олон талт ажлын үр дүнд Төв Азийн хэмжээнд тулгарч буй усны асуудлууд, бүсийн усны нөөцийг хамгаалах тогтвортой, нэгдсэн менежментийн хэтийн төлвийн талаар гүн гүнзгий авч хэлэлцэх анхны эхлэл болж байгаа юм. Иймд уг сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо Олон улсын бага хурал, дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Усны нөөцийн нэгдсэн менежмент /УННМ/ МоМо “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” тус хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулж байгаа юм. Хурлаар төслөөс гарсан эрдэм шинжилгээ судалгааны үр дүн, шийдэл, инновацийг орон нутгийн түвшнээс бүс, цаашлаад Төв Азийн олон улсын хэмжээнд хэрхэн түгээн дамжуулах талаар онцлон хэлэлцэх юм. Хурлын хамрах сэдэв нь усан хангамжийн дэд бүтцийн сэргээн засварлалт төвлөрсөн болон төвлөрсөн болон төвлөрсөн бохир ус, цэвэрлэгээний байгууламж, байгаль орчны хяналт шинжилгээ, өгөгдөлийн менежмент, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх зэрэг багтжээ.
Мөн УННМ МоМо Дээд түвшний уулзалтыг 2018 оны тавдугаар сард Улаанбаатарт зохион байгуулах юм.

 

Д.Өлзий

Связанные новости