“Мангирт” хороолол шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:36:30

Дархан сумын 15 дугаар багийн нутаг Мангиртын гэр хорооллын дунд 9 дүгээр сарын 1-нд 100 ортой хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж нээлтийн тууз хайчлах ёслол болов.

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр барилга угсралт засварын “Наран орд” ХХК ажилласан байна. Шинэ цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Ганбаатар, БСШУ-ны дэд сайд Б.Тулга, аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын ИТХ-ыг дарга Т.Тулгаа, сумын Засаг дарга Б.Азжаргал, БСГ-ын дарга Б.Ганчулуун нарын албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд эцэг эхчүүд оролцлоо. Дархан сумын 15 дугаар баг нь тус сумын хамгийн олон оршин суугч буюу арваад мянган хүн амтай, Мангирт, Хабитат зэрэг гэр хорооллын олон мянган айл өрхтэй, айл өрхүүд нь дотроо есөн хэсэгтэй томоохон хороолол юм.

                                                                                                                                                             Б.Норовсамбуу

Связанные новости
Комментарии