Нутгийн хойд хэсгээр нойтон цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-09-28 17:41:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, энэ сарын 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Энэ сарын 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар, 3-нд Алтай салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сарын 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байна.
Связанные новости