Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум ирэх 10 дугаар сарын 03-04-нд Улаанбаатар хотноо болно.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаар тус конвенцийг хэрэгжүүлэх олон улсын харилцааны шинэ хэрэгсэл болох Парисын хэлэлцээрт дэлхийн 197 улс гарын үсэг зурсанаас 166 улс соёрхон батлаад байгаа юм.
Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд эдийн засгийн өнөөгийн жишигтэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Д.Өлзий