Модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-10-06 11:39:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран  энэ сарын 07-08-нд Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэнэ.
Сүүлийн жилүүдэд хадгийг нефьтийн шаараар хийдэг болсноор байгальд элэгдэж, шингэхээ больсон байна. Модонд хадаг уяснаар ургалт зогсдог аж. Тухайлбал, шилмүүс 120-140 жилийн настай байдаг ч хадаг боосны улмаас 15 жил болоод үржил шимээ алдаж, унах тохиолдол байгаа юм.
Тиймээс дээрх хоёр байгууллага хамтран модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах болжээ. Нийслэлийн ойн сан бүхий газарт бөө мөргөлчид болон бусад шашны байгууллагууд ёслол үйлдэж, зарим  эд зүйлсээ үлдээгээд явдаг байна. Тиймээс устгалын ажлаас өмнө шаардлагатай эд зүйлсээ авахыг анхааруулав.

Ч.Ариунболд
Связанные новости