Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагагүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын “Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/” судалгааны бүтээл хэвлэгдлээ.
Эл бүтээлийг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс тухайн судлаачийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны судалгааны болоод практик эргэлтэд оруулах зорилгоор салбарын мэргэжилтнүүд болон иргэд, олон нийтэд танилцуулав.
Энэхүү шинэ бүтээлийг зохиогч Үндсэн хуулийн хэрэгжилт, Үндсэн хуулийн хяналтыг судалж жил гаруй хугацаанд бүтээжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Би хуульч биш. Тэгэхдээ Үндсэн хуулийн цэцэд миний орон зай байсан. Үндсэн хууль боловсруулах, хэлэлцэх үед Үндсэн хуулийн зүйл, заалт, зарим үг, өгүүлбэрийн утга санааг сонсож, бичиж, тэмдэглэж, гадна дотнын эрдэмтдээр тайлбарлуулж суусан маань асуудлын мөн чанарыг сургаар биш, хэлэлцүүлгээр, маргаан, мэтгэлцээнээр, бодит амьдралын туршлагаар олж авсан ойлголт, төрийн албанд 40 гаруй жил зүтгэсэн ажлын туршлага надад тус нэмэр болж байсан.
Үндсэн хуулийн заалтуудаас зөрчигдөж буй заалт нэлээд бий. Хамгийн их зөрчигдөж буй заалт нь хүний эрх, эрх чөлөөний асуудал. Мөн иргэдээс эхлээд шийдвэр гаргагч хүртэл бүхий л түвшинд хуулийг дээдлэх ёстой. Гэтэл тэр бүр хуулийг дээдлэхгүй, зөрчөөд байна гэсэн гомдол их гардаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ гэдэг бол зайлшгүй өөрчлөх шаардлага тулсан гэж үзэхгүй байна. Хамгийн түрүүнд 2000 онд оруулсан нийтэд “Дордохын долоо” гэдэг хочтой долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй” гэв.
Зохиогч номын өмнөх үг хэсэгтээ, “Үндсэн хуулийн хэрэгжилтийг хуулийн зүйл заалт бүртэй хадаж гаргахыг хичээсний учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг газрыг олж тодорхойлоход дөхөм байж магад гэж бодохын хамт Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн давхар санааг минь эрхэм уншигч болгоох буй заа” хэмээн тэмдэглэсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярихдаа эхлээд Үндсэн хуулийн үзэл санааг Үндсэн хуулийг өөрийг нь судлах танин мэдэх үйл хэрэг юу юунаас чухал болохыг онцлон хэлсэн санаа юм” хэмээн Хууль зүйн хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг тодотгов.
Монголын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат нь Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээс Түлш, эрчим хүчний яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч хүртэл ахиж, дэвшиж, зогсолтгүй урагшилж басхүү илүү хариуцлага, ачааг дааж Монгол төрийн тулхтай, хичээнгүй түшээ гэдгээ залуу хойч үедээ үлгэрлэн харуулсан төр, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор байгуулагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссын даргаар П.Очирбат, Улсын Бага хурлын 1990 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар тогтоолоор БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж олон илтгэлийг хэлэлцүүлж шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцсон юм.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсыг хөгжүүлэхэд нөр их хүчин зүтгэл гарган Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссын даргаар ажиллаж, Үндсэн хуулийг ард нийтээр хэлэлцүүлэх, Ардын Их Хурлаар батлуулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан юм.
Тэрбээр сүүлийн 40 жилийн хугацаанд 30 орчим ном, 200 гаруй илтгэл, өгүүлэл туурвин эрдэм судлалын ажилд өргөн барьжээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ