Г.Угалзцэцэг Дэлхийн гурван удаагийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-09 08:27:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-нд Улаанбаатар палас”-ын их танхимд  болж шилдгүүдээ тодрууллаа

Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүү
н байр эзэлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн
тэй оролцжээ. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.



Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe-2017”-гийн эздийг тодруулсан юмБодибилдинг, фитнесийн ДАШТ-д манай баг тамирчид нийтдээ найман алтан медаль хүртжээ.
 

Д.Өлзий

Связанные новости