НИТХ-ын шинэ дарга өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-09 09:56:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд үргэлжилнэ. 
НИТХ өнгөрсөн есдүгээр сарын 22-нд хуралдаж Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний албан тушаалд НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшсэн. Гэвч санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн хэн нь ч илүүрхэж чадалгүй, авсан санал нь тэнцсэн юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан хойшилж байсан.
Өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын шинэ даргыг тодруулахаар хуралдаан ахин зарласан ч НИТХ дахь МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшилсон. 
НИТХ-ын хуралдаан одоогоор эхлээгүй байгаа бөгөөд хуралд гадны хүн оруулахгүйгээр хөл хязгаарлаж байна. Мөн хэвлэлийнхэнд хаалттай байгаа юм. 
Н.Туяа
Связанные новости