Наталья Воробьёвагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-11 15:31:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга, ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьёвагийн нэрэмжит эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Эрхүү хотноо болно.
Дөрөв дэх удааг
аа зохион байгуулж байгаа уламжлалт энэхүү олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд  буюу энэ сарын 14-15-нд болох бөгөөд манай улсаас 18 бөх оролцоно. Тухайлбал, өсвөр үеийн охидын 40 кг-д Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 бөх оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Багийн ахлагчаар П.Чулуунбаатар, дасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана.

 
 Д.Өлзий
Связанные новости