МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын томилгоог хэлэлцэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-12 10:17:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна. Одоогийн өргөн баригдсан хувилбараар бол,

Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг нарын нэрийг дэвшүүлээд байна. Удирдах зөвлөлийн хурлын дараа МАН-ын бүлэг дахин энэ асуудлыг авч хэлэлцэх юм.
Б.Туул
Связанные новости