Медипас эмнэлэгт 100 төрийн албан хаагчийг үзлэг оношилгоонд хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын “Эрүүл иргэн хөтөлбөр”-ийн хүрээнд 100 төрийн албан хаагчийг Эрдэнэт хотын Медипас эмнэлэгт үзлэг оношилгоонд хамрууллаа.
Хөвсгөл аймгийн орлогч дарга А.Эрдэнэбаатар Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, болон Нэгдсэн эмнэлгийн 14 тасгийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй баг энэ оны эхээр Эрдэнэт хотын Mедипас эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулан Санамж бичигт 3 тал гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудад судалгаа явуулж нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх нэн шаардлагатай төрийн албан хаагчдыг тодруулж үзлэг оношилгоонд хамруулсны үр дүнд зарим нэгэн хавдрын тохиолдлыг эрт илрүүлсэн байна. Нэг хүнийг 150 мянган төгрөгөөр үзлэгт хамруулах ба 100 хүний 15 сая төгрөгийг аймгийн Засаг дарга нөөцөөсөө гаргаж иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Медипас эмнэлэг нь Япон улсын сүүлийн үeийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, өндөр мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдсэн, орчин цагийн шаардлагад нийцсэн эмнэлэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хүнд өвчтөний оношилгоог түргэн шуурхай хийлгэх, зайн анагаах ухаанаар дамжуулан зөвлөгөө авах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа