Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон багийнханд талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 14-19-нд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон Монголын багийг өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авч уулзав.
Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Харин манай улсын хувьд гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцсон билээ. Энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм.
Гагнуурын төрөлд 34 орон оролцсоноор Ж.Жанлав-Ойдов 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Тайванийн оролцогч 730 оноогоор хүрэл медаль, Япон, Солонгосын оролцогчид 731-733 оноогоор мөнгөн медаль, Хятад улсын оролцогч 737 оноогоор алтан медаль хүртжээ.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод болно. Үүнд амжилттай оролцохын тулд Монголын баг тамирчид одооноос бэлтгэлээ базааж, “Монголд ур чадвар”-ын тэмцээнийг даруй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг Монголын багийн төлөөлөл онцолж байлаа. Энэ үеэр ХНХ-ын сайд Монголын багийн гишүүдэд талархал илэрхийлж мөнгөн шагнал гардууллаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ