Оффшор бүсэд хамруулах улс орнуудын жагсаалтыг шинэчлэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгэмээс Засгийн газрын баталсан Оффшор бүсэд хамаарах улс орнуудын жагсаалтыг өөрчлөх шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тодруулбал уг жагсаалтад Оффшор бүсэд хамаарахгүй 11 улсыг нэмсэн мөртлөө нэн тэргүүн оруулах ёстой Панам, Сингапур зэрэг 13 улсыг гадна үлдээсэн байна хэмээн тэд үзэж байгаа аж.
Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Оффшорын эсрэг гэгдэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд УИХ баталсан. Уг хуулийг баталснаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг баталсан гэх боловч сайд нараас санал авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсаар 10 дугаар сарын 2-нд 244 тоот тогтоолын хавсралт болгож 49 улсыг хамруулан баталсан.
Оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг батлахдаа олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан жагсаалт харгалзаж, Монголбанк, Сангийн яамны саналыг авч батлах ёстой. Гэвч дээрх 49 орныг батлахдаа олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэсэн 13 орныг жагсаалтаас хасч, хоёр байгууллагын шаардлагыг хангасан 6 улсыг нэмэхдээ тэдгээр улсаас илүү өндөр индекстэй Сингапур улсыг орхигдуулсан гэж УИХ дахь Оффшорын эсрэг бүлгэмийн тэргүүн Т.Аюурсайхан гишүүн шүүмжилж байв. Харин Оффшор бүс гэх үндэслэл байхгүй 11 улс, нутаг дэвсгэрийг хамруулсан байгаа аж. Тиймээс дээрх жагсаалтыг батлахдаа ОУВС, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбоо гэсэн олон улсын гол гурван байгууллагаас гаргасан шаардлагад суурилаагүй, бодит байдал дээр улс төрчдийн захиалгаар оффшорчдыг хаацайлан хамгаалсан зохицуулалт болсон гэж тэрбээр хэлэв.
Дээрх байгууллагууд нийт 15 шалгуур үзүүлэлтэд үндэслэн жил бүр жагсаалтыг шинэчлэн баталж, олон улсад зарладаг аж. Энэ оны тухайд дээрх байгууллагууд оффшор бүсэд хамаарах нийт 42 орныг зарласан. Гэтэл Монголын Засгийн газрын баталсан жагсаалтад дээрх 42 орноос 13-ыг хасч баталжээ. Тодруулбал Оффшор бүсэд хамаарах нэг, хоёрдугаар зэргийн улсууд болох Швейцарь, Хонгконг, Люксембург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней жагсаалтад ороогүй гэсэн үг юм.

Хамгийн анхаарал татаж байгаа нь Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнийг мөрдөн шалгаж байхад Панам улсыг жагсаалтаас хассан аж.
Тиймээс Оффшорын эсрэг бүлгэмээс шинэ Засгийн газарт хандаж дээрх жагсаалтыг шинэчлэх шаардлага хүргүүлж буй юм байна. Ингэхдээ хэн нэгэн сайд, гишүүний үзэмжээр бус, харин Оффшор бүсэд хамаарна хэмээн олон улсын байгууллагаас тодорхойлсон дээрх 13 улсыг нэмэх, мөн Сингапур улсыг нэмэх, харин Оффшор гэж үзэх үндэслэлгүй 11 улсыг жагсаалтаас хасахыг шаарджээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Оффшор данс, мөнгө гэх асуудал байнга далд хэлбэрээр явагддаг. Тийм учраас бид Оффшортой тэмцэх асуудлыг УИХ дээр болон гүйцэтгэл дээрээ ил тод явуулах ёстой. Оффшорын мөнгө өндөр хөгжилтэй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхины мөнгө байдаг. Манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд байгалийн баялаг, газар шороо, улсаа зарсан мөнгө байдаг. Эдийн засгийн хямралтай байдлын нэг үндэс нь Оффшорын асуудал" гэв.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня