Засгийн газар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-25 14:44:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаан 13 цагаас эхэлж, товлосон асуудлуудаа хэлэлцэж байгаа юм. Тус хуралдааны үеэр Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд явуулсан эрэн хайх ажиллагааны талаарх танилцуулгыг Онцгой байдлын байгууллагын удирдлагууд Засгийн газрын гишүүдэд хийх аж.

 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1.      Хувьцааны хөрөнгө шийдвэрлэх тухай Г.ЗАНДАНШАТАР
2.      Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай Д.ЦОГТБААТАР
3.      Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Д.ЦОГТБААТАР
4.      Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл* Ч.ХҮРЭЛБААТАР
5.      Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
 
                                         Танилцуулах асуудал
 
        6.      Салбарын санхүү, зохион байгуулалтын нөхцөл байдлын талаар* ГИШҮҮД
7.   Бусад  
 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Б.Туул
Связанные новости