Түйн голд загас үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:09:49

Баянхонгор аймгийн төвөөр урсах Түйн голд Байдраг сумаас 150 загас авчирч нутагшуулж байна.

Тус ажилтай холбогдуулан нийт ард иргэдийг ойрын 3 жилд Түйн голоос загасчлахгүй байхыг уриалж байгаа аж.

Түйн голын бургас хавиар тус загасыг нутагшуулж байгаа бөгөөд цүнхээл багатай учир өвлийн улиралд илүү арчилгаа шаардлагатайг албаныхан хэлж байна.

Б.Мөнхзул

Связанные новости
Комментарии