Хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:11:22

Хүн ам, орон сууцны завсрын энэ удаагийн тооллого уламжлалт тооллогоос өөр байдлаар, бүртгэлд суурилсан байдлаар явагдаж эхэлжээ. Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилтийг мөн ажлаар давхар хийж байгаа юм байна.

Завсрын тооллогын гэрээт ажилтныг Баянхонгор сумын 8-н багт ажиллуулж байгаа бөгөөд тэд өрхийн шинэчилсэн бүртгэлийг хийж, ХАӨМСангийн баяжилтийг хийн ажиллаж байгаа аж.
Тус ажлыг угтан өрхийн мэдээллийг шинэчлэн бүртгэх дэвтрийг хэвлүүлэн бүх сумдад хүргүүлсэн байна. Сумдын тооллогын комисст багийг Засаг дарга нар ахлан өрхүүдээр явж байгааг албаныхан мэдээллээ.

Б.Мөнхзул

Связанные новости
Комментарии