БАЯНХОНГОР: Сумдын тайлангийн хурлыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-20 14:17:41
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сумдын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Баянхонгор суманд зохион байгуулж байна.

Өнөөдөр Баянлиг, Заг, Гурванбулаг, Жаргалант, Богд, Баянбулаг, Хүрээмарал сумын үйл ажиллагааны тайлан авч хэлэлцэн, тус бүрийн газарзүйн байрлал, байгалийн онцлог, эдийн засгийн давуу талд тулгуурласан хөгжлийн боломж, бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг аймгийн удирдлагуудтай нээлттэй хэлэлцэн, харилцан санал солилцов.

Мөн хурлын үеэр сумдын удирдлагууд 2025 онд өөрсдийн санаачилгаар хэрэгжүүлсэн шинэ бүтээн байгуулалт, бүтээлч ажил, бодлогын шинэтгэлийн үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлж ярилцлаа.

Хөгжлийн бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн уялдуулах, 2025 оны ажлын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, ирэх оны зорилт, төлөвлөлтийг нарийвчлан тодорхойлох ач холбогдолтой тус хуралд бүх сум оролцоно.
Связанные новости