Сурагчид тохилог байранд амьдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:12:02

Баянхонгор аймгийн Богд сумын 12 жилийн сургуулийн Сурагчдын дотуур байрны их засварын ажлыг улсын төсвийн 78 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Засварын ажилтай холбогдуулан “Дэлхийн зөн Баянхонгор-2” хөгжлийн хөтөлбөрт төсөл бичсэний дагуу буцалтгүй тусламжаар дотуур байрны сурагчдын орыг нийлүүлсэн байна.  Ийнхүү тус сургуулийн сурагчид тохилог, дулаан дотуур байранд амьдарч, сургалт хүмүүжлийн ажилдаа шамдах болж байгаадаа баяртай байгаагаа Хичээлийн шинэ жилийн нээлтээр ам уралдан ярьцгааж байлаа.
Засварын ажлыг Баянхонгор аймгийн “Дэвшийн рашаан” ХХК  улсын төсвөөс 68 сая төгрөг, сумын ОНХС-аас 10 сая төгрөгийн санхүүжилтээр Сургуулийн зуны амралтын үеэр хийж гүйцэтгэснийг улирагч долоо хоногт улсын комисс хүлээн авчээ.

Б.Мөнхзул

Связанные новости
Комментарии