Алга болсон охиныг эрэн хайх ажил үргэлжилсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-11-06 10:37:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас, тус сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч 8 настай охин сураггүй алга болоод дөрөв хоног өнгөрчээ
Өнөөдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа эрлийн ажилд Замын-Үүд сумын ард иргэд нэгдэж, сумын нутаг дэвсгэрт самналт хийж байна. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр, алга болсон охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 13:30 цагийн орчимд сургууль дээрээ очоод алга болжээ. Охин алга болох үедээ сургуулийн дүрэмт хувцас, бор түрийтэй гутал, ягаан куртик, ягаан цүнхтэй явсан бөгөөд харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 7052102 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Улмаар охины тухай бодитой мэдээллийг аймгийн цагдаагийн газраас 5 сая төгрөгөөр худалдаж авахаар болжээ.
Н.Туяа
Связанные новости