Швейцарь дахь Монголчууд ОБЕГ-т нисэх төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-20 12:43:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор Швейцарь улсын Женев хотод ажиллаж амьдарч байгаа Монголчууд хандивын аян өрнүүлжээ.
 
Аянд Женев хотод ажиллаж амьдарч буй 43 монгол иргэн нэгдэж, 4,3 сая төгрөгийн хандив цуглуулжээ.Түүгээрээ орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон авснаа өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.Тус төхөөрөмжийг Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулав. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чигийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болдог аж.
 
Б.Туул
Связанные новости