Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭҮндсэн хуулийн цэцийн их суудал энэ сарын 25-нд хуралдана.
Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, тэрхүү заалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх нөхцлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм.
Энэ дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Б.Туул