Кэндогийн ДАШТ-д оролцох тамирчид өнөөдөр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-02 09:46:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Кендогийн холбооноос өнөөдөр Этүгэн дээд сургуулийн байранд Кэндогийн Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулна.

Монгол, Япон улс хооронд хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү тэмцээний дөрвөн төрөлд 21 аймаг, нийслэлээс шилдэг 67 тамирчин оролцож, хурд, хүчээ сорих юм. Тэмцээнийг Японы мэргэжлийн таван шүүгч шүүх юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдээс онд БНСУ-д болох Кэндогийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг тодруулах юм. Мөн эрэгтэй, эмэгтэй болон өсвөрийн төрөлд түрүүлсэн тамирчид Япон Улсад үнэ төлбөргүй аялах эрхийн бичгийн эзэн болно.

Ч.Ариунболд
Связанные новости