ЗЦА-ыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЗЦА-ны үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 290 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 310 хүн гэмтэж 101 хүн нас баржээ. Тиймээс зам тээврийн ослыг бууруулахад иргэд ч өөрсдийн сонор сэрэмжтэй байх, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авах зэрэг хариуцлагаа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Замын цагдаагийн албаныхан дурдав.
Уулзалтын үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, тус албаны ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудалд үргэлж анхаарал хандуулж ажиллана гэдгээ НИТХ-ын дарга хэллээ. Энэ удаад замын цагдаагийн албаны хүсэлтийн дагуу тус албанд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид 189 сая төгрөг, ЗЦА-ны шинээр баригдах барилгын зураг төсөвт зарцуулах 250 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх болов.
Ч.Ариунболд