"Ноос-Ирээдүй" 150 хүнийг ажлын байраар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Ноос-Ирээдүй" ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбар ноосны үйлдвэртэй танилцлаа.
Энэ үеэр үйлдвэрийн захирал Б.Чимэдцэрэн “Малчид, түүхий эд бэлтгэгчид үндэсний үйлдвэрт тушаасан ноосныхоо чанараас шалтгаалан нарийн, нарийвтар, бүдүүн гэсэн ангиллаар урамшуулал авдаг. Үндэсний үйлдвэрт тушаасан ноосны “баримт” бүрдүүлэлт хугацаа алдаж байгаагаас түүхий эдийн нийлүүлэлт саатах бэрхшээл тулгардаг” хэмээн сайдад хэлж анхааралдаа авахыг хүсэв. Үйлдвэрийн үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайшаагаад цаашдаа орон нутагт малчдыг мөнгөжүүлэх, орлоготой болгох зорилгоор энэ төрлийн хөнгөн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ онцлон хэлж байлаа.
Тус үйлдвэр нь үйл ажиллагаагаа Арвайхээр суманд 2013 оноос эхлүүлсэн бөгөөд түүхий эдийнхээ 50 гаруй хувийг Өвөрхангай аймгаас, үлдсэн хувийг хил залгаа Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв, Булган, Архангай баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Увс, Завхан зэрэг аймгуудаас авдаг байна. Жилдээ 3000 тн хонины, 250 тн тэмээний ноосонд анхан шатны боловсруулалт хийж, 360 тн самнасан ноос, 9 мянган ширхэг оёмол хөнжил үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт орон нутгийн 150 гаруй хүн тогтмол цалинжин ажиллаж байгаа юм.

Б.Батчимэг