Хууль зөрчиж тусгай дуут гэрэл, дохио ашиглахгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгуулагаас тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд жолооч нарыг дүрэм, журам зөрчин тусгай дуут гэрэл дохиог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хөдөлгөөний зохион байгуулалтуудын арга хэмжээнүүд гэх мэт хүчин зүйлээс хамаарч тусгай дуут гэрэл дохиог ашиглах, хэрэглэх иргэд, зарим нэгэн албан тушаалтнууд сонирхол ихэссэн нь хөдөлгөөний сахилга, дэг журманд муугаар нөлөөлж эхэлсэн. Иймээс замбараагүй хэрэглээг хязгаарлах сахилга дэг журмыг тогтоох чиглэлээр Ерөнхий сайд үүрэг болгож Засгийн газраас чиглэл өгөгдсний дагуу зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус ажлын хүрээнд 2016 онд батлагдсан ХЗДХСайдын А/62 дугаар тушаалыг хүчингүй болгож ХЗДХСайдын А/292 тушаалыг батлуулаад байна.

Шинэ журам батлагдсантай холбогдуулан А/62 дугаар тушаалаар олгогдсон зөвшөөрлүүд “тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгслүүдэд олгогдсоноос бусад” хүчингүй болсон. Шинэчлэгдэн батлагдсан журам нь ЗХАБТХуулинд нийцүүлсэн, Хэрэглэх субектуудын тоог багасгаж, субектуудыг тодорхой болгож өгсөн, зөвхөн тусгай зориулалтын болон тоноглогдсон тээврийн хэрэгсэлд тавьж хэрэглэхээр заасан. Ингэхдээ MNS4979:2016 Монгол Улсын стандартыг хангасан байхыг шаардана.
Хэрэв хууль зөрчин тусгай дуут гэрэ дохиог ашигласан тохиолдолд Монгол Улсын хууль, тогтоомжинд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
Н.Туяа