С.Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэхээр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Эрдэнэс тавантолгой" компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаасныг бид урьд нь мэдээлсэн. Мөн түүнийг ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлэн эмчилж байгаа.
Түүний түлэнхийн зэрэг нь хүндэвтэр, хоолой залгиурын хэсэгт түлэгдэлт үүссэн зэргээс үүдэн БНСУ-д эмчлүүлэхээр болжээ. Цагдаагийн газраас түүнийг хохирогчоор тогтоосон тул эмчилгээний зардлыг "Эрдэнэс тавантолгой" компани хариуцах юм байна.
Ж.Батсайхан