Нарантуул захаас 6000 гаруй сум хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 11:16:37

Нарантуул олон улсын худалдааны захад хууль бусаар галт хэрэгсэл, сум худалдаалах явдал байсаар байгаа. Цагдаагийн газраас тус захад үзлэг шалгалт хийсэн байна.

Энэхүү тусгай шалгалтын ажиллагаагаар хууль бус галт зэвсэг, хэрэгсэл, сум зардаг бүлэг этгээдийг илрүүлэн эрүү үүсгэж шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа юм. Хэд хэдэн задгай талбайн лангуунд нэгжлэг хийснээр 6000 гаруй сум түр хураан аваад байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости