Зааны тухай кино наадам зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-11-19 12:19:26

ЖЕНЕВА. /Xinhua/. 2016 оны НҮБ-ын Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэж, “Жексон Хоул” онгон байгалийн кино наадамтай хамтран Олон улсын зааны тухай кино наадам зохион байгуулах талаараа “Зэрлэг амьтан, ургамлын устаж үгүй болох аюул нүүрлэсэн зүйлийн олон улсын худалдааны конвенц ”-ийн /CITES/ нарийн бичгийн дарга нарын газраас мэдээллээ.

“Жексон Хоул” онгон байгалийн кино наадамтай хамтрах өвөрмөц санаачилгыг “CITES”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Э.Скэнлон сайшааж, уг кино наадмыг зохион байгуулснаар Африк, Азийн заанд тулгарч буй янз бүрийн бэрхшээлийн талаар дэлхий нийтийн мэдлэгийг дээшлүүлэх байх гэж найдаж буйгаа илэрхийлэв.

“Зааны хулгайн ан, зааны соёоны хууль бус наймааг зогсоох дэлхий нийтийн уриалгыг дэлгэрүүлж, уг кино наадмыг дэмжих болсондоо баяртай байна” гэж тэрбээр хэлжээ.

Хуурай газрын хамгийн том, сүрлэг амьтан болох заан нь нэгэн үе Африк, Азийн дийлэнх нутагт амьдардаг байсан юм. Гэвч зааны хулгайн ан, зааны соёоны хууль бус наймаанаас болж өнгөрсөн арван жилд зааны тоо толгой буураад байна.

2010-2012 оны хооронд 100 мянган зааныг соёонд нь болж хууль бусаар агнасан тухай тоо баримтыг “CITES” гаргажээ.

Х.Аминаа

 

Связанные новости