“Харвони” эмийг Орхон аймагт хоёр эмийн сангаар олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНонгол Улсын Эрүүл мэндийн яам элэгний С вирустай иргэдэд “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Үүний хүрээнд нэн шаардлагатай иргэдийн тоог улсын хэмжээнд гаргасан. Нийт 1600 иргэн байгааг тогтоож үүнээс гурав нь Орхон аймгийнх юм.
“Харвони” эм нь АНУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн яам уг эмийг дэлхийн зах зээлээс 99 хувийн хөнгөлөлттэй үнэ буюу 2.5 сая төгрөгөөр авсан. Эл эмийн үйлчилгээ 98-99 хувийн үр дүнтэй гэнэ. “Харвони” эмийг Орхон аймгийн хоёр эмийн сангаар энэ сардаа багтааж олгоно.
Манай улсад элэгний В, С вирусын халдвартай 400 мянга гаруй иргэн байдаг гэнэ. Иймд улс орон даяар уг өвчний эсрэг аян өрнүүлж байна. Үүний хүрээнд В вирусын эсрэг эмчилгээ эхэлсэн ажээ. Орхон аймагт уг эмчилгээг 10 гаруй иргэн хийлгэж байна.
Б.Оюун-Эрдэнэ