Болгоомжгүй жолоочийн балгаар 5012 айл, 228 байгууллага цахилгаангүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 13:52:34

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-ын Гацуурт дахь дэд станцын 29 дүгээр тулгуур баганыг машинаараа мөргөж хугалсан гэмт хэрэг өчигдөр үдээс хойхно гарсан байна.

Иргэн Н.Билгүүн гэгч "Хьюндай старекс" маркийн УНХ 11-45 дугаарын машинаараа дээрх хэргийг хийжээ. Үүний балгаар  хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болсноос гадна 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгж, байгууллага цахилгаанаар тасарсан байна.  Өчигдөр орой айл өрхийг өөр шугамнаас түр холбож аргацаасан аж. Гэмтлийг одоогоор бүрэн засч амжаагүй байгаа гэж УБЦТС компани мэдээлэв.

Ж.Батсайхан

 

 

Связанные новости