“Бүтээмжийн алхам” хөтөлбөр хоёр байгууллагад хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн 15 дугаар цэцэрлэг, Орхон цогцолбор сургуульд энэ жил “Бүтээмжийн алхамууд” хөтөлбөр хэрэгжинэ.
Энэ нь “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа юм. “Бүтээмжийн алхамууд” нь сэтгэлгээдээ эрх чөлөөг өгч, шинэлэг зүйлийг байнга сэтгэх, хурдацтай биш удаан тогтмол хугацаагаар хэрэгжүүлэх, сахилга батыг эрхэмлэх, санаачилсан зүйлээ ямагт хэрэгжүүлэх гэсэн дөрвөн зарчимтай. Эдгээр зарчмыг багш, сурагчид мөрдөж чадвал бүтээмжтэй иргэн болоход дөхөм болох гэнэ. Өнгөрсөн хавар уг хөтөлбөрийг дөрвөн цэцэрлэг, хоёр сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн ч энэ жил санхүүгийн хүндрэлээс болж дээрх хоёр байгууллагыг сонгожээ. “Бүтээмжийн алхамууд” хөтөлбөр жилийн турш хэрэгжинэ.
Б.Оюун-Эрдэнэ