Орхон аймгийн авто замын сүлжээ улам өргөжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймаг энэ жил авто замын салбартаа 8.2 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг он дамжсан болон шинээр тавигдсан авто зам, хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээнд зарцуулжээ.
Тухайлбал, Наран-Шанд багийн 2.4, Говил багийн 4.1, Яргуйтын 2, Баян-Өндөрийн гудамжны 1.5 км авто замыг шинэчиллээ. Мөн Баянцагаан, Яргуйт багт нийт 4 км замыг шинээр тавьсан юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн орчим хурд сааруулагч 10 гаруйг хийжээ. Харин Эрдэнэ багт хийгдэх ёстой зам ирэх жил хүртэл хойшиллоо. Учир нь санхүүжилт нь цагтаа хийгдээгүйн улмаас хүйтэрсэн байна.
Орхон аймаг нь сүүлийн жилүүдэд авто зам, дэд бүтцийн салбараа сайжруулж хотын доторх авто замын сүлжээгээ нэмсэн ч гэр хорооллын дундах гудамжы замууд муу хэвээр байгаа юм. Иймд ирэх жил гудамж хоорондын замыг сайжруулах гэнэ.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ