Өрхийн эмнэлгийн эмч нартай үр дүнгийн гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар Мөрөн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай энэ онд хамтран ажиллах гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд “Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй, тасралтгүй хүргэж түр оршин суугчдад онцгой анхаарал хандуулан ажиллах”-ыг анхааруулав. Мөрөн сумын хэмжээнд 6782 түр оршин суугч амьдардаг гэсэн судалгааг гаргасан байна. Мөн ханиад томууны үед өрхийн эмнэлгүүд нэг сарын хоёрноос эхлэн уртасагсан цагаар ажиллаж байгаа учраас нэмэлт цагийн цалин хөлсийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр Засаг даргад уламжлав. Мөрөн сумын хэмжээнд таван өрхийн эмнэлэгт 54 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа