250 өрх ядуурлаас гарч, хуримтлалтай болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Засгийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах төсөл”-ийн төгсөлтийн баяр өнөөдөр боллоо.
466 мянган еврогийн санхүүжилтээр “Амгалан цогц хөгжил” ТББ-ын гардан хэрэгжүүлсэн энэхүү төсөл 2015 оноос эхэлсэн бөгөөд 3 жилийн хугацаанд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн гэр бүлийн гишүүн нь сүръеэ өвчтэй эсхүл өвчлөх эрсдэлтэй, нэн ядуу 250 өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалтай болгох ажлыг зохион байгуулсан байна. Мөн төсөлд хамрагдсан иргэдийг өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох талаар сургалтад хамруулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд 90 хувийн үр дүнтэй хэрэгжиж, дээрх өрхүүдийг ядуурлаас гаргажээ. Төслийн хүрээнд 250 өрхөд нүүрс, 10 айлд гэр болон гэрийн дулаалга, 20 хүүхдэд сургуулийн дүрэмт хувцас бэлэглэснээс гадна 236 өрхөд бичил бизнесээ эхлэхэд нь санхүүжилт болон тоног төхөөрөмж, түүхий эдийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг “Амгалан цогц хөгжил” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Ганмөрөн хэллээ.
Тэрбээр, “Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байсан ч бид төслөө амжилттай хэрэгжүүлж, зорилтот бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлж чадлаа. Тухайлбал, төсөл хэрэгжиж эхлэхэд өрхүүд дунджаар 141 мянган төгрөгийн орлоготой байсан бол одоо 600 мянга орчим болж 3-4 дахин өссөн. Түүнчлэн эдгээр өрхүүд дунджаар 200 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хуримтлалтай болсон. Бидний зүгээс зөвхөн санхүүжилт болон эд материалын тусламж үзүүлэхээс гадна тухайн хүний дотоод хүчин зүйл буюу өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаанд орох боломжийг нь бүрдүүлснээр төсөл амжилттай хэрэгжих үндэс бүрдсэн. Энэ төрлийн төслийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага өнгөрсөн оноос Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. 2020 он хүртэл хэрэгжих энэхүү төсөл мөн л дээрхтэй ижил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн О.Өлзийцэцэг, “Би нөхөр, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Гурван жилийн өмнө би тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Энэхүү төсөлд хамарч, үндэсний хувцас оёх зэрэгт суралцаж, улмаар санхүүгийн дэмжлэг авч, оёдлын цехтэй болсон. Төсөл хэрэгжиж эхлэх үед зөвхөн нөхрийнхөө цалингаар буюу сард 500 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг байсан бол одоо 2 сая төгрөг хүртэл өсгөж чадсан. Төслийн зүгээс бидэнд гарааны бизнесийн мөнгө 200 мянган төгрөг олгосноос гадна нэг сая гаруй төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгсөн. Түүнчлэн ур чадварын болон хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн олон сургалтад хамруулсан нь бидэнд маш том боломж боллоо” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн хувьд нэн ядуу иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” бодлого баримтлан ажиллаж байгаа аж. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Бид нийгмийн халамжаар амьдардаг иргэдэд боловсрол олгож, ажилд зуучлах бодлого баримталж байна. Өнөөдөр төгсөлтийн баяраа хийж буй энэхүү төсөлд манай дүүргийн 100 өрх хамарсан. Түүнчлэн дүүргийн зүгээс олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд 1-5 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 40-өөс дээш насны иргэдийг ажилд зуучлах зэрэг төсөл хэрэгжсэн. Ингэснээр ядуурлыг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр