“Футзалын үндэсний цом”-ын аваргаар Дарханы шигшээ баг дахин тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-31 12:52:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Футзалын үндэсний цом” уламжлалт тэмцээн энэ сарын 22-30-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо  болж, шилдгүүдээ тодрууллаа.



Аваргын төлөө Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч сориход С.Жаргалсайхан дасгалуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ 17:6-аар хожиж, хоёр жил дараалан “Футзалын үндэсний цом”-ын алтан медалийн эзэд болов.



“Футзалын үндэсний цом 2018” тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Орхон аймгийн шигшээ баг Төв аймгийн багийг 1:5-аар хожиж медалийн тавцанд гарлаа.



“Футзалын үндэсний цом”-ын медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээнд амжилттай оролцсон шилдгүүдийг тодруулахад, “Шилдэг хаалгач”-аар Дархан-Уул аймгийн шигшээ багийн хаалгач, ОУХМ Ж.Энхбаяр, “Шилдэг тэгш тоглогч”-оор мөн Дархан-Уул аймгийн Ж.Сүндорж шалгарлаа.  Харин “Шилдэг мэргэн бууч”-аар Сэлэнгэ аймгийн шигшээ багийн Г.Батболд тодорсон байна.

Д.Өлзий
 
Связанные новости